АНУ-ын гэрэл зурагчин өөрийн амиа алдаж буй агшинг гэрэл зургийн хальснаа буулгажээ
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын армийн зураглаач бүсгүй өөрийн болон түүнтэй хамт байсан 4 афган цэргийн дэлбэрэлтэнд өртөн амь насаа алдаж буй агшинг гэрэл зургийн хальснаа буулгасаныг АНУ-ын цэргийн хүчнээс нийтэд дэлгэсэн байна.
2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр суургуулилтын үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 22 настай мэргэжилтэн Хилда Клейтон болон Афганистаны үндэсний армийн 4 цэрэг амь насаа алджээ.
АНУ-ын армийн дэлгэсэн зургууд дотор мэргэжилтэн Клейтоны сургаж байсан афган цэргийн авсан зураг байсан бөгөөд уг цэрэг мөн Лагман мужийн зүүн хэсэгт болсон тус сургуулилтын үеэр амь насаа алдсан юм.
Цэргийн тойм сэтгүүлд зургийг хэвлэж, тайлбар дээр нь “Клейтоны үхэл эмэгтэй цэргүүд эрэгтэй цэргүүдийн адил аюултай нөхцөл байдалд цэргийн сургалт болон байлдааны бэлтгэл хийх нь ихсэж байгаагын илрэл юм” гэж бичжээ.
Зургийг Клейтоны гэр бүлийн зөвшөөрөлтэй дэлгэсэн бөгөөд “Клейтон АНУ-Афганистан хоорондын харилцааг бататгах үйл ажиллагааг баримтжуулаад зогсохгүй, энэхүү оролдлого нь ямар их эрсдлийг дагуулж байдгийн жишээ болсон” гэж онцолсон байна.

АНУ-ын Жоржиа муж улсаас гаралтай, дүрст мэдээллийн мэргэжилтэн уг залуухан бүсгийн дурсгалыг хүндэтгэн АНУ-ын Батлан хамгаалахын хэлтсээс түүний нэрээр нэрлэсэн гэрэл зургийн шагналыг бий болгожээ.
Мэргэжилтэн Хилда Клейтоны нэрэмжит “Шилдэг байлдааны камер” шагналыг авахын тулд цэргийн гэрэл зурагчид 5 өдөр үргэлжлэх биеийн хүчний болон техникийн ур чадвар шаардсан шалгалтыг амжилттай давах ёстой аж.
Армийн зурагчид цэргүүдийн дотоод амьдрал болон дайны үед хүний амь нас хэрхэн золиос болж байгааг харуулдгаараа онцлог мэргэжил юм.
Х.Сарнай
Эх сурвалж:Монцамэ агентлаг
US photographer captured moment of her death in Afghanistan
A photo taken by a US Army camerawoman of the moment she and four Afghans were killed in an explosion has been released by the American military.
Specialist Hilda Clayton, 22, and four Afghan National Army soldiers died when a mortar shell blew up during a training exercise on 2 July 2013.
The US Army also released a photo by an Afghan whom Spc Clayton was training in photojournalism. He was among the dead.
The accident happened in the eastern province of Laghman.
Military Review magazine published the images.
“Clayton’s death symbolises how female soldiers are increasingly exposed to hazardous situations in training and in combat on par with their male counterparts,” the Army wrote in the edition.
The photos were published with the permission of the Clayton family.
The Army said that “not only did Clayton help document activities aimed at shaping and strengthening the [US-Afghan] partnership but she also shared in the risk by participating in the effort.”
The visual information specialist, who was from the US state of Georgia, has had a photography award named in her honour by the Department of Defense.
Military photographers must pass a five-day test of their physical and technical skills to qualify for the Spc Hilda Clayton Best Combat Camera award.
An Army photographer and others show the inner life of soldiers and explore the human cost of war.
URL:













