Хонхэрээдийн Б.Энхбат дэглэм буурчээ

“Ганцаардсан чоно” хочит Хонхэрээдийн Б.Энхбатын дэглэм буурчээ. Тэрбээр охин Э.Гоомаралынхаа найз залууг буудан, амь насыг нь хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс цаазын ял сонсч байсан билээ.

Түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянаж, түүнд 25 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл ногдуулсан.

Б.Энхбат өнгөрсөн хугацаанд Тахир соёотын хорих ангид гурван жил ял эдэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр тус хорих ангийн “сайн” хүмүүжигчдийн нэг байсан тул түүнийг хоригдох дэглэмийг бууруулсан ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих