Утаагүй зуух дэлбэрчээУтаагүй зуух дэлбэрчээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн X хорооны иргэн Д.Доржмаагийн байшиндаа суурилуулсан утаагүй зуух дэлбэрч, ханан пийшин нь задарсан хэрэг өчигдөр 20.00 цагийн орчимд гарчээ. Азаар хүний амь эрсдээгүй байна. Уг зуухыг Туркийн хоёр мэргэжилтэн ирж, суурилуулсан гэнэ. Зуухны талаар Д.Доржмаа “Галлаад удаагүй, 20-30 минут өнгөрсний дараа зуух гэнэт дэлбэрч, ханан пийшин нурсан. Хар утаа баагиж, бөмбөг дэлбэрч байгаа юм шиг л болсон. Би хоёр нялх хүүхэдтэйгээ амьдардаг. Арга ядаад хүүхдүүдээ айлд орууллаа. Утаагүй зуухыг суурилуулсан турк мэргэжилтнүүд их л магтаж байсан ч ийм зүйл боллоо” хэмээн ярьжээ.
Галын дуудлагаар газар дээр нь ирж ажилласан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн зохицуулагч, галын шинжээч С.Энхдаваа “Сүүлийн үед шинэ утаагүй зуух дэлбэрлээ гэх галын дуудлага ихсэх хандлагатай байгаа. Утаагүй зуухны онцлог нь яндангаасаа маш их халдаг. Байшинд амьдарч байгаа иргэдэд эдгээр зуухыг суурилуулахдаа шууд таталтын яндан хийж, давхар ханан пийшинд холбосноос болж дутуу шаталт үүсч, дэлбэрэх нөхцөл бүрдсэн” хэмээв.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
URL:













