Цаазын ял бол шагнаснаас өөрцгүй

11952

Энэ амралтын өдрүүдэд нэгэн жигжүүрт хэрэг гарч, нийгэм, сошиал даяар шуугиж, цаазын ялыг сэргээх талаар бичицгээж эхэллээ. Тодруулбал тавхан настай цэцэг цэврүү шиг бяцхан охиныг хүчирхийлсэн бузар эрийн хэрэг нийгэм даяар үзэн ядуулж, бухимдуулж байна.

Улаан махны хэрэг үйлдсэн хүнийг ялын дээдээр шийтгэх нь зөв. Гэхдээ цаазаар авах ял биш. Цаазаар авах ял хэдий төрөөс ногдуулж буй ялын дээд хэмжээ ч хэрэг үйлдсэн хүнд бол хоромхон зуурын л шийтгэл.  Цаазаар авах арга улс оронд өөр өөр,  тухайлбал ихэнхдээ Дүүжлэх, Буудах, Толгой цавчих, Хорт тариа, Хорт хий гэхчлэн хэдхэн минутын л ял. Хэрэв манайд цаазын ял сэргээгдвэл буудах хувилбарыг л сонгох байх.

Шууд буудаж ална гэдэг бол бараг шагнаснаас өөрцгүй. Гэмт хэрэгтэн хийсэн хэргийнхээ төлөөсийг насаараа харамсаж, сэтгэл санаа болон биеэрээ шийтгэлээ эдлэх ёстой. Мэдээж хүчирхийлэгч, жигшүүрт хэрэг хийсэн гэмтнийг үзэн ядахгүй хэн байгаан. Насаар нь гянданд зовоох хэрэгтэй. Хүмүүс татварын мөнгөөр тэжээлээ гэдийн. Тэр алуурчдыг ажил хийлгэдэг гэж сонссон.

Тэр мөнгөөр нь талийгаачдын ар гэрийнхнийг насаар нь тэжээх ёстой. Манай гяндангийн нөхцөл муу. Тэнд хүн 5 жил болоход эрүүл биегүй болж 10-15 жил болоход амьд сүг болдог гэж сонссын байна. Тэгж зовоох нь зөв. Дахин хэлэхэд цаазын ял бол толгойг нь илснээс өөрцгүй шүү.

Fact.mn


URL:

Нэр: hi Огноо: 16 October 2017

цаазаар бүх асуудлыг шийдэхгүй ээ. зах зээлд шилжсэн энэ 20 жилд захын гэр хороолол яаж хөгжсөн бэ, хэдэн ёлтгор гэрэл хэдхэн гудамжинд тавьсан. тэнд хүүхэд хүчиндүүлж аймар гэмт хэргүүд гарсаар л ирсэн гарах ч болно. энэ ард түмнээс тасарсан эрхмүүдэд хэлэхэд гэр хороолло хөгжүүл. тэнд бүхэл бүтэн харанхуй ядуу үе өсч байна. тэд нар та нарын хүүхдүүтэй зэрэг өсч нэг нийгэмд амьдарна торгонд ороолгож тосонд хөлбөрч өссөн хүүхэдтэй чинь харанхуйд өссөн залуу таараад аминд нь хүрчүл яах уу үргэлж гадаад хэсч амьдарна гэж байхгүй та нар ч та нарын үр хүүхэд ч

Сэтгэгдэл бичих