З.ЭНХБОЛД: Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ НАР ЛИЦЕНЗ ЗАРЖ Л БАЙГ УУ?

12585

ЕТГ-ын Дарга З.Энхболд Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарын ах нарын лиценз зарсан баримтыг дэлгэжээ. Тэрээр дараах баримтуудыг дэлгэхийн сацуу:

“Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ. Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ.” гэжээ.

sonin.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 3 November 2017

БАЯЛАГЫН хараал хүрээсэй монголын төрд муу муухай болгон нь шургалжээ, эрүүгийн элмент, хулгайч, худалч,хэрүүлч,ховч, хүчингийн хэрэгтэн,дэлхий дээр байдаг бүх буруу санаатангуудын цугларал монголын төрд шургалжээ хай хөөрхий ийм хүмүүсийг сонгодог нь бидний алдаа,гэхдээ өөр сонголтгүйгээр хуулиа тэд зохиодог нь гайхалтай 2020 онд нэрээ бариад нүүрээ будчихаад ирнэ тэхээр нь сонгох хүн алга гээд сонгуулийн хь хүчингүй болгоно шүү ард түмэн минь,бидний ядууг мэддэг тул 20000 мянган төгрөгөө тараана тэхээр нь саналаа өгнөө гээд мөнгийн нь аваарай угаасаа тэр мөнгө бидний мөнгө шүүдээ биднээс сая саяаар ньхулгайлчихаад,10-20 төгрөг л өгдөг шүүдээ

Сэтгэгдэл бичих