“Freezon”-ны Төрөө америкаас буцаж иржээ

“Freezon” хамтлагийн Төмрөө, Төрөө, Бэкэ нар ид уран бүтээл туурвиж байхдаа “Өвлийн шөнө”-өөс эхлээд хэд хэдэн хит уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргээд авсан. Хэдэн жилийн өмнөхөн тус тусдаа уран бүтээл хийхээр болж байсан хамтлагийн уран бүтээлчид тэгсгээд л чимээгүй болцгоосон.

Хувь хувийн амьдралаа хөөцгөөгөөд байсан “Freezon” хамтлагийн гишүүдээс ойрмогхноос сураг чимээ дуулдах боллоо. “Freezon” хамтлагийн гишүүн Баттөмөр “Алко” группийн маркетингийн салбарыг удирдан оноогдсон ажлаа давгүйхэн амжуулж яваа сурагтай байна.

Саяхан л гэхэд 25 дугаар суваг телевизийн үүсгэн байгуулагч З.Алтайн “стиль”-ээр хөөрхөн гэгч нь ярьж “Нийслэл” пиво рекламдсан шиг яваа харагдсан. Харин хамтлагийн бусад хоёр гишүүнээс сураг дуулдахгүй л байсан.

Тэгтэл саяхан “Freezon” Төрөө хоёр гурван жил америкт ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн сураг гарлаа. Одоогоор “Freezon” Төрөө гэр зуураа амрахаар шийдэж, хэсэгтээ уран бүтээл хийх төлөвлөгөөгүй байгаа юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих