65 жил “Маамуу нааш ир” дуулжээ
Нас нь хэвийж яваа ч сэтгэл нь залуухан, үргэлж хүүхдийн төлөө сэтгэл зовниж, тэдэнд зориулсан сайхан дуунуудыг амилуулсан МУГЖ В.Долгор энэ сарын 12-нд Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн тоглолтоо хийлээ.
Монголын урлагт 65 жил дуулж өдгөө 85 насыг зооглож буй эрхэм дуучны тоглолт “65 жил жаргаж дуулсан 85 настай маамуу нааш ир” хэмээх нэртэй аж. Түүний тоглолтод урилгаар ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, А.Долгор, Д.Самбуу оролцож “Эртний сайхан” чуулга, ДБЭТ-ын найрал дуучид, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Хүүхдийн ордны найрал дуучид оролцлоо. Тэд ардын, дуурийн, нийтийн, хүүхдийн гээд бүхий л төрлөөр уран бүтээлээ толилуулсан юм.
Эх сурвалж: “Монцамэ”
URL:




