УИХ-ын сонгуулийн дараа дахин хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиролцож эхэлжээ

УИХ-ын 2012 оны сонгууль албан ёсоор эхлээд байна.
Энэ удаагийн сонгуульд 7 нам, 2 эвсэл оролцож буй гэх ч гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд явагдах нь тодорхой.
МАН энэ удаагийн сонгуульд “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс”, АН харин “Хүн шиг амьдарья, улс шиг хөгжье” гэсэн уриатай оролцож буй.
Иргэдийн дунд яригдаж буйгаар бол АН ялах магадлал өндөр гэж буй ч тойргийн хувиарлалт, нэр дэвшүүлэлт зэргээс харахад хууль ёсны олонхи болох боломжгүй тухай судлаачид өгүүлж байна.
Тэр бүү хэл  аль нам ялахаас үл шалтгаалан сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж, ялсан нам нь сайдын суудлын 70, цөөнхи нь 30 хувийг авахаар тохироо хийсэн тухай эх сурвалжууд өгүүлж буй юм.
МАН ялсан тохиолдолд С.Батболд дахин Ерөнхий сайдаар, АН ялбал С.Баярцогт , Н.Алтанхуяг нарын аль нэг  нь Ерөнхий сайд болох магадлал өндөр гэнэ.
Харин Монгол улсын Шадар сайд М.Энхболд МАН ялбал УИХ-ын дарга, АН ялбал УИХ-ын дэд дарга болох нь нэгэнт шийдэгдсэн аж.

Мөн Н.Энхбаярын эвсэл гэгч 3-5  суудал авч,  эрх баригчдыг шантаажилж ганц, хоёр сайдын суудал авах төлөвлөгөөтэй ч МАН, АН зөвшөөрөх магадлал бага гэнэ.

Ч.Явуухүү


URL:

Сэтгэгдэл бичих