Авто спорт сонирхогчдын “NIGHT DRIFT” шоу тэмцээн тун удахгүй болно


“iDrift” автомашин сонирхогчидын клубээс зохион байгуулдаг “DRIFT” шоу тэмцээн болох гэж байна. Энэ удаагийн шоу  урьд урьдны жилүүдээс илүү онцлог, сонирхолтой болох гэнэ. Энэхүү Шоу тэмцээн 2012 оны 6 сарын 09-ны 19 цагаас УБ паласын задгай талбайд болно. “NIGHT DRIFT” тэмцээнд 12 клубын 40 гаруй автомашин сонирхогч, тамирчид өрсөлдөхөөр болсон байна. Энэ өдөр автомашин сонирхогч залуусын хамгийн шилдэг нь тодрох юм. 06 сарын 09-ны үдэш “NIGHT DRIFT” шоунд  Drifting  спортын гайхамшигт үзүүлбэр УБ паласын задгай талбайг доргиох болно.


URL:

Сэтгэгдэл бичих