Санал авах байруудын гадна дэлгэц байрлуулна

Нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар хэлэлцжээ. Түүнчлэн 331 хүнд НИТХ-д нэр дэвших батламжийг гардуулан өгчээ. НИТХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэв-шигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан тухайн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоох аж.

Хоёр сонгууль давхцаж буй энэ удаагийн сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох агаад санал авах байруудыг камержуулах юм.

Энэ ажлыг хариуцаж буй Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын өгсөн мэдээллээр нийт санал авах 360 хэсгийн хороог камержуулахаас 110 хэсгийн хорооны камерийг интернетэд холбох, 250 хэсгийн хороонд санал авах байрны гадна дэлгэц байрлуулах, олон нийтийн эзэмшлийн талбайд буй томоохон дэлгэцээр дамжуулах гэсэн гурван шийдлээр иргэдэд сонгуулийн санал хураах явцыг хүргэхээр ажиллаж байгаа гэв.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих