“Нисванис” хамтлагийн дуучин Амгаа эмнэлэгт хүргэгдэв
“Нисванис” хамтлаг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, шинэ уран бүтээлээрээ ирэх намар тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Гэтэл саяхан тус хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалангийн бие гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдсэн сурагтай. Түүний бие яагаад гэнэт муудах болсон талаар ойр дотныхон нь ихэд нууцалж байгаа сурагтай.
Ямартаа ч “Эмийн сан руу” уран бүтээлээрээ байлдан дагуулж байсан “Нисванис” хамтлагийн дуучин Амгаатай утсаар холбогдож биеийн байдлыг асуухад “Жаахан ядаргаанд орсон. Тийм сүртэй юм болоогүй. Тэгээд ч эмнэлгийн дотоод журам зөрчүүлж, олон хүнээр эргүүлж, сүр дуулиан болгох хэрэг алга. Биеэ жаахан тэнхрүүлж амрах зорилгоор хэвтэж байна. Зүгээр суугаад яахав гэж бодоод ганц нэг шүлэг бичиж байна” гэв.
Ямартаа ч “Нисванис” хамтлагийн дуучин Амгаадаа хурдан эдгэхийг хүсье
Б.Дэжид
URL:





