УИХ-ын гишүүн М.Зоригт оюутнуудын цалинг өгөхгүй луу унжив
Сүхбаатар аймгаас сонгогдсон Мөнхчулууны Зоригт гишүүн УИХ-ын гишүүнийнхээ тангарагийг өргөөд сар ч болоогүй байхад түүнтэй холбоотой таагүй мэдээлэл гарч эхэллээ.
Тэрээр хөөрхий оюутнуудыг өөрийнхөө нүүрийг Сүхбаатарчуудад рекламдах гэж халуун наранд нурууг түлэгдтэл явуулсан хэрнээ өнөөдрийг хүртэл цалинг нь олгоогүй гэнэ.
Тэрээр мөнгөө авах гэж хандсан оюутнуудад “Та нар байж бай. Сүхбаатар аймгийн наадмаар буюу зүүн бүсийн наадмын дараа мөнгийг өгнө” гэж оюутнуудад луу унжиж яваа сурагтай.
Duulian.mn Ө.Ананд
URL:













