МУГЖ Ч.Алтан-Өлзий хувийн гуанзтай болжээ
“Гажиг Гармаа” нэрээр олонд алдаршсан МУГЖ Ч.Алтан-Өлзийгийн эхнэр УДЭТ-ын хоёр давхарт монгол гэр барьж гуанз ажиллуулж, уран бүтээлчдэд халуун хоолоор үйлчилдэг болжээ. Хэдийгээр нас дээр гарсан ч эрхэм жүжигчин маань уран бүтээл туурвих их ажлынхаа хажуугаар эхнэртээ туслах гээд тун завгүй яваа гэнэ. Түүний эхнэр Нансал Хүүхэлдэйн театрт олон жил жижүүрээр ажиллаж байсан, найруулагч мэргэжилтэй, шүлэгч гэнэ. Тэрээр саяхнаас “Хувьсал продакшн”-ы захирал Цоггэрэлийн урилгаар дээрх гуанзаа ажиллуулж эхэлжээ. Уран бүтээлчид ч гэсэн гавьяатын эхнэрийн гарын хоолыг идэх болсондоо ам сайтай байгаа аж.
Ч. Батцэцэг
www.unen.mn
URL:




