Е.Пирожкова тэргүүн хатагтайг өргөж “дүрсгүйтсэн” гэнэ

Англи улсын Лондон хотод Зуны олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама долоодугаар сарын 27-ны өдөр олимпийн тосгонд зочилж тус улсын тамирчидтай уулзаж байх үеэр чөлөөт бөхийн 63 кг-ийн жингийн тамирчин Елена Пирожкова түүнээс өргөхийг хүсч зөвшөөрөл аваад өргөн “дүрсгүйтжээ”. Тэргүүн хатагтай Мишель Обама 80 гаруй кг-ийн жинтэй эмэгтэй ажээ. ОХУ-ын Новокузнецк хотоос гаралтай, АНУ-ын тамирчин Е.Пирожкова 2010 онд Москва хотод болсон ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж 2011 онд Турк улсын Стамбулд хотод болсон ДАШТ-нд тавдугаар байр эзэлж олимпийн наадамд оролцох эрх авсан юм. 2010-2011 онуудад манай оронд ирж “Mongolian Open” тэмцээнд оролцож байхдаа гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа нарт ялагдаж 2011 онд хүрэл медаль авч байсан юм. С.Туул


URL:

Сэтгэгдэл бичих