“Буян” Жагаа буурал даргаас хариугаа авах сурагтай

Улстөр болон бизнесийн салбарт нэлээд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг “Буян”-гаар овоглосон эрхэм ноён Б.Жаргалсайханыг хүн бүр “хэл, амтай” гэцгээдэг. Өөрт таалагдаагүй зүйлийн хажуугаар амаа жимийгээд өнгөрч чаддаггүй энэ эрхэм аль ч салбарт “гол дүр” байж чаддаг. Болохгүй бүхнийг шүүмжилж, болж байгаа юмыг ч өөчилж байдаг түүний хувьд сүүлийн үед нэлээд бухимдалтай яваа сурагтай. Учир нь түүний эзэмшлийн СБД-ийн гуравдугаар хороонд орших 16 давхар “Хангай” зочид буудлыг цэгцлэх талаар НИТХ-аар яригдаад байгаа аж. Хотын “А” зэрэглэлийн бүсэд оршдог ч өнгө үзэмж байхгүй, балгас болсон энэ газрыг нураах асуудлыг хотын дарга Э.Бат-Үүл санаачилсан бөгөөд тун удахгүй ажил хэрэг болгох шийдвэр гаргажээ. Тэрбээр хэлэхдээ: Б.Жаргалсайханыг харж ханалаа. Энэ барилгыг нь худалдаж авъя гэвэл тэнгэрт хадсан үнэ хэлнэ. Тиймээс хатуухан шийдвэр гаргаж, шууд нураах хэрэгэй” хэмээжээ. Түүний энэ санал санаачлага болоод хэлсэн үгийг дуулсан “Буян”-гийн Жагаа ч ойрын өдрүүдэд нэлээд бухимдуу байгаад бөгөөд “Улсын Баатар”-тай хатуухан тэмцэхээр шийдэж, “хорхойтой араандаа зуугаад” байгаа аж.

 

Г.Мөрөн

Short URL: http://sharmedee.mn/?p=14314


URL:

Сэтгэгдэл бичих