Монголын хамгийн азтай эмэгтэй төрийн ордонд эрхэлж эхэллээ
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн дунд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн бүрэн эрхэд халдсан гэдэг томоохон маргаан дэгдээд байгаа. Учир явдлыг тодруулбал, өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын анхдугаар чуулганы үеэр Ардчилсан намын сайд нарыг Засгийн газрын гишүүнээр томилох төслийг хэлэлцэхийн өмнө З.Баянсэлэнгэ гишүүн Н.Батцэрэг гишүүний картыг суга татан авч гарч оджээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Г.Уянгын картыг сугалж авах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн аж. УИХ-ын гишүүн Г.Уянга гараараа картаа дарж авч үлдсэн байна. З.Баянсэлэнгэ гишүүн ийм үйлдэл гаргасан нь эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах ёстой. Н.Энхбаяр даргыг шоронгоос гаргахгүй бол Ардчилсан намын Засгийн газрыг байгуулахгүй гэж шахалт үзүүлсэнтэй холбоотой аж. Харин Н.Батцэрэг дарга “Завсарлага авахгүй” гэсэн хариуг өгсөн нь ийнхүү карт сугалж гүйхэд хүргэсэн бололтой.
Ямар ч байсан аз эз нь гийсэн З.Баянсэлэнгэ гишүүний энэхүү үйлдэл намынх нь төдийгүй АН-ын гишүүдийн ч бухимдлыг төрүүлсэн сурагтай. Мөн тэрбээр энэ үйлдлээ буруу гэдгийг огт ухамсарлахгүй байгаа нь “Шудрага ёс” эвсэлийнхэнийг “айлгаад” байгаа аж. Учир нь тус эвсэлээс УИХ-д сууж буй гишүүд хуралдааны үеэр З.Баянсэлэнгийг дахин “тэнэгтэх вий” гэсэндээ байнга гараараа картаа дарж, тайван суухаа больсон гэнэ лээ.
Г.Мөрөн
Short URL: http://sharmedee.mn/?p=14311
URL:













