Хоёр эвсэл, таван нам материалаа хүргүүлжээ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй юм. Одоогийн байдлаар нийт хоёр эвсэл, таван нам Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор материалаа ирүүлээд байгаа аж.

Хуулиараа сонгуулийн сурталчилгаа санал тоолох өдрөөс 14 хоногийн өмнө эхлэх учиртай.

Орон нутгийн сонгуулийн саналыг мөн л автомат машинаар тоолох бөгөөд хэсгийн хороодын тоо 93-аар нэмэгдэж 1998 болжээ.

Сонгуулийн бэлтгэл хуваарийн дагуу явагдаж буйг албаны эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих