Н.Батцэрэг гишүүн гоо сайхандаа анхаарав

Ойрд ийм мэдээ Төрийн ордон хавиар яригдаж байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг гадаад үзэмжиндээ анхаарч, нүдэндээ давхраа оёулсан гэнэ. Гэхдээ улстөрч, тэр дундаа эр хүн ийн өөрийнхөө гоо сайханд анхаарсан анхны тохиолдол Н.Батцэрэг гишүүний хиймэл давхраа биш л дээ. Түүнээс өмнө Д.Загджав, М.Энхсайхан гээд улс төрийн тогоонд байдаг олон эрчүүд нүдэндээ давхраа оёулж байсан.

Учир нь орчин үед олон нийтэд таалагдахын тулд зөвхөн хэл яриа, хийж байгаа үйлдэл хангалтгүйг пи-ар зөвлөхүүд онцлох болжээ. Тиймээс улстөрчид урлаг соёлынхноос илүү гоё сайхан харагдахыг эрмэлзэх болсон гэнэ. Түүний нэг жишээ Н.Батцэрэг гишүүн болов бололтой.

Эх сурвалж: “Өдрийн Шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих