Хүний амь нас хохироогоод Зам тээврийн хэргийн газраас зугтсан хүн чанаргүй жолооч нарыг халуун мөрөөр нь Замын цагдаагийн алба хаагчид илрүүллээ

2013.01.27 ны 19 цагийн үед ХУД ийн 9-р хороо Нисэхийн 19-р гудамжинд 52 настай эрэгтэй Э гэгч иргэн зам тээврийн осолд орсон байдалтай олдсон. ГССЗҮТ -ийн эрчимт эмчилгээнд эмчилэгдэж байгаад мөн оны 01-р сарын 30 нд нас барсан.

2013 оны 01-р сарын 27 нд ХУД ийн  9-р хороо Буянт ухаагийн 19-р гудамжинд 52 настай эрэгтэй Э-г марк дугаар тодорхой бус авто машид дайруулан ГССЗҮТ –д очоод нас барсан эрүүгийн 201324000095 тоот хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Нацагдорж овогтой Гантулга Киа Пронтеро маркийн 64-15 УНН дугаартай автомашинаар дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин санаатайгаар зугтсаныг ЭХБМБХ-ийн ажилтанууд олж тогтоон шалгаж байна.

 

2013.02.04-ний 05.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв Ховд голын гүүр явах замын уулзварт автомашинд дайрагдсан байдалтай нас барсан 40-50 насны эмэгтэй хүний цогцос олдсон.

2013.02.04-ний 08.30 цагийн орчим тухайн хэргийг үйлдсэн 26 настай Э гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Аксиум маркийн 54-48 БӨТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад хохирогчийг дайрч амь насыг нь хохироогоод осол хэргийн газрыг санаатайгаар орхиж зугтсаныг цаг алдалгүй илрүүлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих