Арай ч дээ, Д.Батбаярын оронд нэг сувилагч томилуулбал хамаагүй дээр

batbayar07077070707077Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд эмнэлгүүдээр ажилласан. Төрийн тусгай, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг, эмийн сан гээд нилээд газрын ажил үйлчилгээтэй танилцсан. Энэ үеэр нэгэн хүн сүүдэр мэт дагасан нь экс гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр.

 

Ямар учиртайг нь тааж ядан байтал Ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх хэмээн албан ёсоор танилцуулахад эмч сувилагч нар инээдээ барин жуумалзсан.

Албан тушаал олдохгүй мэт очиж очиж эрүүл мэндийг хариуцуулсан нь сонин.

Ядахдаа биеийн тамир спортыг өгч болоогүй юм байх даа гэж хүмүүс гайхжээ. Тэр нь мэддэг биш юм аа гэхэд гадарладаг салбар нь биз.
Харин эрүүл мэндийн талаар экс гишүүнийг “а” ч байхгүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Арай ч дээ, түүний оронд нэг сувилагч томилсон нь хамаагүй дээр. Д.Батбаяр энэ албан тушаалаа өгч, нэг сувилагч томилуулбал ядаж Засгийн газрын нэр хүндэд хэрэгтэй.

Зөвлөхийн албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг хүсье. Д.Батбаяр бүхэл бүтэн Монгол улсын иргэдийн эрүүл мэндийг хэрхэн шийдэхийг зөвлөнө гэдэг чинь хэнийг доромжлоод байнаа, Ард түмээн!

Эх сурвалж: Emch.mn


URL:

Сэтгэгдэл бичих