Өнөөдөр хийсэн буян мянга дахин аривжина

Өнөөдөр “Шинийн найман” буюу хийсэн буян мянга дахин аривжиж, нүгэл хилэнц үйлдвэл мөн л мянга дахин хуралдах өдөр тохиож байна.

Эл өдрийг билэгт сайн өдөр хэмээн сүсэгтэн олон шинэ оны заслаа хийлгэх нь элбэг байдаг тул Монголын бурхан шашинтны төв, сүм хийдүүд ном хурах гэж байна.

Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацан, Түвдэнпэлжээлин хийд, Монгол зурхай дацан, Дэчинравжайлин хийдийн лам, хуваргууд хамтран өнөөдөр 15:00 цагаас “АСА” циркт могой жилийн засал, шинийн наймны буян хишгийн даллага авахуулж, ном хурна. Уг хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна.

Мөн ”Буян арвижихуйн ерөөл” шашин урлагийн цэнгүүн Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Г.Сонор.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих