Tag : Аав

“Хүүхэмсэг”-үүдийн тоонд ордог байсан Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа аав болжээ

1394457_672997682734767_902621329_n
Бусдаас будаа идэн байж өөр хамтлагийн дууг  дуурайн дуулсан “Улаан сарнай” гэх  уран бүтээлээрээ хэсэгтээ хит болж амжсан "Нэгэн зүгт" хамтлаг гарч ирээд нэг их удалгүй сураг алдарсан. Уран бүтээл хөөгөөд урагшаа явахгүйн гэдгээ ухаарсан хамтлагийн залуус тэгэс ингэс хийж байгаад тус тусийнхаа зам мөрийг хөөж нэг ёсондоо хамтлаг тарсан гэхэд

Ихрүүдийн аав магистрт суралцана

09468dd746323ae09c4e75570f9b0d66_L
Жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг, дөрвөн ихрийн аав цагдаагийн дэслэгч М.Баттулга нар Хууль сахиулахын их сургуулийн магистрт элсэн суралцахаар болов. Учир нь ирэх оны нэгдүгээр сарын 4-нд Хууль сахиулах их сургууль (HСИС)-ийн захирал профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис тэдний гэрт зочилж, магистрт үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйл гардуулан өгөх болжээ.

Өгүүллэг: Б.Золбаяр : Аав

Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм. Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн

Ааваар дутсан амьдрал /Өгүүллэг/

aavuudiin_udur-middle
Нансалмаа бол ээж, өвөө хоёртойгоо амьдардаг айлын энхрий охин. Удахгүй дунд сургуулиа төгсөнө. Гурвуулхнаа амьдардаг болохоор амьдрал нь боломжийн, юугаар ч дутахгүй өсөв. Ганцхан охин хэлд орсон цагаасаа өдий хүртэл “Аав” гэдэг үгийг хэлж үзсэнгүй. Өөрөөр хэлбэл “Аав” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хэрэглэж “Аав аа” гэж дуудаж байсангүй. Жаахан байхдаа

Үрийнхээ толгойг “залгидаггүй” аав, ээжтэй байхыг хүснэ

Өдөр тутмын сонин бүрийн эхний нүүрэнд “хүүхэд хохирчээ” гэсэн утга бүхий материал голлох боллоо. Гэхдээ энэ байдал саяхнаас биш л дээ. Нэлээд эртнээс ийм хэргүүд гарах болж түүнийг нь гол харлан байж бид гарчиглах болсоор удлаа. Ийм төрлийн мэдээлэл тархи руу “орох” бүрт харгис аав, ээжүүдийн зодуурын амтыг мэдрэх шиг

МЭДДЭГ МӨРТЛӨӨ МЭДДЭГГVЙ ГАЗРААР …

“Аав” гэдэг vг надад хэзээнээсээ л хол байсан. Тавхан настайд маань намайг “орхисон” аавын тухай дурсамж ээжийн минь ярианд л бий. Өөр надад тvvнээс vлдсэн дурсамж vгvй. Хорвоод мэндэлсэн гурван vрээ орхиод явсан аавдаа биш тvvнийг минь аваад одсон хорт хавдар гэх аймшигт зvйлд хааяахан гомдоллосоор 18 жилийг vджээ. Оюутан