“Хүүхэмсэг”-үүдийн тоонд ордог байсан Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа аав болжээ

Бусдаас будаа идэн байж өөр хамтлагийн дууг  дуурайн дуулсан “Улаан сарнай” гэх  уран бүтээлээрээ хэсэгтээ хит болж амжсан “Нэгэн зүгт” хамтлаг гарч ирээд нэг их удалгүй сураг алдарсан.

Уран бүтээл хөөгөөд урагшаа явахгүйн гэдгээ ухаарсан хамтлагийн залуус тэгэс ингэс хийж байгаад тус тусийнхаа зам мөрийг хөөж нэг ёсондоо хамтлаг тарсан гэхэд болно.

 Хатлагийнхан залуус дотроо л “овоо явчихаар залуу байна” олонд  гэж үнэлэгдэж  дажгүй хоолой, царай төрх бие хаагаараа ялгарч байсан Заяа нь  дуулахаасаа илүү хөмгөмсөг явдлаараа охидын дунд зартай нэгэн гэдэг.

Олны аманд багтаж дуучин Эгшилэнтэй үерхдэг бараг л нэг гэрт орчихоод эргээд салчихсан, түүнийхээ дараа хэд хэдэн загвар өмсөгч бүсгүйчүүдтэй ойр ойрхон явалдаж байсан гэх зэргээр нэгэнт “хүүхэмсэгийн” тоонд багтчихсан түүний тухай яриа сүүлдээ сонирхолгүй болж эхэлсэн.

Дурсагдахаа байсан  дуучин Заяа  маань МҮОНТ-ийн ММ агентлагийн хөтлөгч, нэвтрүүлэгч Одзаяа хэмээх даруухан бүсгүйтэй үерхэж олны хэл амнаас бүр мөсөн холдсон. Хэсэг хугацаанд биедээ дасаж үерхсэн хосууд маань тэгвэл саяхан аав ээжүүд болж хөөрхөн хүүтэй болжээ. Ингээд хүүхэмсэгүүдийн тоонд ордог байсан Заяа маань аав болж залуу насны хөнгөн явдал үүгээр өндөрлөх нь тэрээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих