Өнөөдөр “Цаатан наадам” эхэлнэ

Өнөөдөр “Цаатан наадам” эхэлнэ

Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг “Цаатан наадам” өнөөдөр эхэлнэ.

Өдгөө найм дахь жилдээ болж буй уг наадам соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн аж амьдралыг сурталчлах зорилготой бөгөөд Хөвсгөл далайн эрэг дээр байрлах “Далай тур” жуулчны баазад болох ажээ.

“Цаатан наадам”-ын үеэр  нутгийн иргэдийн гар урлал, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 32 бөхийн барилдуулж, бэсрэг наадам хийх ажээ.

Мөн ардын авьяастнуудын урлагийн тоглолт хийж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон ирсэн зочдод У.Шекспирийн “Шуурга” жүжгийг тоглож сонирхуулахаар болжээ.

“Цаатан наадам”-ын хөтөлбөрт хүрэлцэн ирсэн зочид, жуулчдын дунд цаатай буухиа тэмцээн, цаан поло зэрэг сонирхолтой уралдаан болох юм байна. Наадам маргааш өндөрлөнө.

Н.Пунцаг /www.mminfo.mn /


URL:

Сэтгэгдэл бичих