Хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг Азийн аваргын төлөө өрсөлдөнө

БНХАУ-ын Вэйфан хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 5-ны өдрүүдэд “Weifang Cup 2013” тэмцээн боллоо. Хөлбөмбөгийн хөгжил тааруу орнууд, хөлбөмбөг өндөр хөгжсөн клубуудтай өрсөлддөг тэмцээний шигшээд Бразилын “Сан Пауло”, БНХАУ-ын “Шандунь Люнен” багууд шалгарч 4:0-ийн харьцаагаар “Сан Пауло” баг ялалт байгуулсан байна.

Тэмцээнд 12 орон оролцсоноос Монголын шигшээ баг БНХАУ-ын “Шандунь Люнен”, Португалийн “Порту”, Бахрейны шигшээ багуудтай “С” хэсэгт оноолт таарсан. Монголын шигшээ “Шандунь ХӨЛБӨМБӨГИЙН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГ АЗИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ Люнен”, “Порту” багт хожигдсон ч Бахрейны шигшээг хожсон байна. Монголын залуучуудын шигшээ багийг ирэх аравдугаар сард Хонконгд болох AFC U-19 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих