“Westlife”-ын дуучин санхүүгийн хямралд орсноо зарлажээ

“Westlife”-ын дуучин санхүүгийн хямралд орсноо зарлажээ

Английн алдарт “Westlife” хамтлагийн гишүүн Shane Filan санхүүгийн хямралд орж, үл хөдлөх хөрөнгүүдээ зарж байгаагаа Английн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлажээ.

Дуучин Shane Filan санхүүгийн хямралд орж дампуурч байна гэдгээ онцолсон байна.

Энэ талаар тэрээр “Хүүгээ дэлгүүрт ороод 30 фунтийн үнэтэй “Spiderman”-ийн тоглоом авч өгөхийг гуйхад ямар ч боломжгүй болсноо мэдээд их сэтгэл өвдсөн” гэжээ.

Өнгөрсөн жилээс санхүүгийн хямралд орсон түүний шалтгаан нь үл хөдлөх бизнес байсан гэнэ.

Ирланд гаралтай дуучин залуу төрсөн газар болох “Sligo” хотдоо хэд хэдэн орон сууц худалдан авсан боловч тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж эхэлснээр дампуурчээ.

Э.Өнөр /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих