Зураг түүх өгүүлнэ

Улаанбаатар хотын барилга байгууламж дотор эртний түүхийг агуулсан барилга олонтаа.

Хэдэн онд баригдсан барилга болохийг нь мэдэх хүн ховор. Тиймээс “Улаанбаатар хотын түүхийн музей”-тэй хамтран гэрэл зураг түүх өгүүлнэ хэмээх шинэхэн булан нээлээ.

Энэхүү буландаа Улаанбаатар хотын түүхийг харуулсан зурагнуудыг цуврал болгон гаргаж байна. Эдгээр зурагнууд нь “Улаанбаатар хотын түүхийн музейн” өмч юм.

Д.Сүхбаатарын анхны хөшөө. Батлан хамгаалах яамны урд 1976 он.

Д.Сүхбаатарт зориулсан гэрэлт хөшөөг анх Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор К.И.Померенцевийн зураг төслөөр 1931 онд Бөмбөгөр ногоон театрын өмнө босгосон юм.

Суварга хэлбэрт энэ хөшөөний дөрвөн талд зүмбэрлэсэн зураг, нүүрэн талд нь Д.Сүхбаатарын морьтой дүрс байдаг. Сүүлд 1946 онд төв талбайг цардаж шинэ хөшөө босгоход хуучин хөшөөг нүүлгэн Цэргийн ерөнхий сургуулийн барилга буюу одоогийн Батлан хамгаалах яамны барилгын өмнө байрлуулжээ.

Г.Мягмарсүх

Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих