Бороотой өдрүүд үргэлжилнэ
Өнөөдөр төвийн болон зүүн зүгийн нутгаар үүлшиж зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Наймдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 26-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи 25-нд зарим газраар секундэд 12-14 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэнэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.26-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
URL:




