Солонгосын “T-ARA”, “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд ирэх сард манай улсад тоглолтоо хийнэ

http://stat.gogo.mn/news/2013/8/30/t-ara-last.jpg

Солонгосын “T-ARA” хамтлаг Монголд ирэхээр болжээ. Тус улсын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо зочилж, тоглолт хийх гэнэ.

Солонгосын  CORE CONTENTS MEDIA компанид харьяалагддаг алдарт “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн  урилгаар Улаанбаатар хотноо үзэгч фенүүдтэйгээ уулзахаар боллоо.

Хамтлагийнхан 9-р сарын 19-ний өглөө Улаанбаатарт ирэх бөгөөд 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх аж.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: “ETV” HD телевиз
Хамтран зохион байгуулагч: IHC ХХК
Ерөнхий ивээн тэтгэгч: Юнител Групп
Ивээн тэтгэгчээр: Сунжин Гранд зочид буудал

Тасалбар:
35.000 Энгийн билет. Үүнд: Ногоон талбай, 3-16-р сектор хамаарна.
60.000 Тусгай ангилал. Үүнд: 1, 2, 17, 18-р сектор хамаарна.
350.000 VIP ангилал. Үүнд: Төв асар хамаарна.

Билет борлуулах цэгүүд:

Билет 2013 оны 08-р сарын 26-ны өдрөөс эхлэн дараах газруудаар зарж эхлээд байна.

1. Ноён зууч пиццаны бүх салбаруудаар /Нийт 8 салбар/

• 13-р хороолол Сандэй Плаза эсрэг талд -Ноён зууч пицца хүргэлтийн салбар
• Бөхийн өргөөний урд талд – Ноён зууч пицца хүргэлтийн салбар
• Модны 2 Мичид зочид буудлын зүүн талд – Ноён зууч пицца хүргэлтийн салбар
• ХУДүүрэг 19-р хороо, Жаргалан үйлчилгээний төвийн баруун жигүүр – Ноён зууч пицца хүргэлтийн салбар
• Цамбагаравын хойно 86-р сургуулийн хойд талд – Ноён зууч пицца хүргэлтийн салбар
• Энхтайван найрамдлын ордны зүүн талд- “Ноён зууч” ресторан
• Төмөр замын удирдах газрын эсрэг талд – “Ноён зууч” fast food
• Шинэ Дархан хотын Эрдэнэс Плаза төвд – “Ноён зууч” fast food

2. ETV HD Телевизийн байр- Гранд Плаза 905 тоот
3. Улаанбаатар зочид буудлын 1 давхарт 104 тоот IHC Компани
4. Ачлал их дэлгүүрийн зар авах цэг
5. Бөхийн өргөөний билетийн касс
6. Тэнгис кино театрын билетийн касс
7. Ноён зууч 1950 үнэгүй хүргэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих