Каддафийн хүүгийн аминд хүрснийг зэмлэв

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес НАТО-гийн агаарын хүчин Триполи хотыг бөмбөгдөх үеэр Ливийн удирдагч Муамар

Каддафийн бага хүү Саид аль Араб болон 3 ач хүү нь өртөж, амь үрэгдэснийг эрс зэмлэн буруушааж, европын орнуудыг ухааралд орооч гэж уриалжээ.

Уго Чавес  “Энэ бол алан хядлага. Хүмүүсийг алж байгаа мөртлөө Ливийн түмнийг яаж хамгаалах гэж байгаа юум бэ?” гэж олон нийтийн нэгэн цуглааны үеэр ярисан байна.

Ерөнхийлөгч Чавес “Ливийн ард түмэн болон дэлхий дахинд энх тайван байдал авчрахыг бурхнаас бид гуйж байна. Галзууралд автсан мэт дайран довтолж байгаа хүмүүсийг эрүүл саруул ухаандаа орохыг хүсч байна. Тэд наполеоны галзууралд автаж, фашистууд мэт дайрч  байна” гэжээ.

Венесуэлийн ерөнхийлөгч “Янкууд ч яахав юу  хийхээс ч буцахгүй” гээд саяхан хүртэл Ливи улс, Каддафтай худалдаа наймаа хийж байсан европийн орнууд тухайлбал Испани, Итали зэрэг орны засгийн газрууд яахаараа Ливийг бөмбөгдөхийг зөвшөөрдөг байна? хэмээн асуулт тавьсан аж.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.