Багануур дүүрэгт нисдэг тэрэг унаж осолдлоо

560966e68f34e198originalНийслэлийн Багануур дүүрэгт нисдэг тэрэг унаж осолдсон байна. Энэ талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. Учир  осол ямар учраас болж гарсныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм. Одоогоор нэг хүний биеийн байдал тааруу байна гэж албан бус эх сурвалж өгүүллээ.

Манай сурвалжлах баг ч энэ асуудлыг сурвалжлахаар Багануур дүүргийг зорилоо. Энэхүү нисдэг тэрэг нь “A jet aviation” ХХК-ийн “МИ-8” нисдэг тэрэг байсан гэнэ.Тус компанийн “МИ-8” нисдэг тэрэгний хугацаа нь дууссан, нислэг үйлдэх эрхгүй, актлагдсан онгоц байжээ. Яг одоо Иргэний нисэхийн ерөнхий газрынхан үймж, бужигнасан байдалтай байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих