Япон гадаадын жуулчдад зориулсан татваргүй барааны төрөл зүйлийг өргөтгөж магадгүй
Японы “Асахи Шимбун” сонин 6-нд мэдээлснээр, хилийн чанадын жуулчдад зориулан татваргүй барааны төрөл зүйлээ нэмэгдүүлэх эсэхийг Японы засгийн газар хэлэлцэж байна.
Сангийн сайд Асотаро 5-нд хэлэхдээ, хэрэв эдгээр арга хэмжээ нь аялал жуулчлалыг цаашид хөгжүүлдэг бол зайлшгүй хэлэлцэх ёстой зүйл болно гэжээ. Японы засгийн газар эдгээр өөрчлөлтийг оны төгсгөлд хийх татварын тогтолцооны өөрчлөлтийн хөтөлбөртөө оруулж магадгүй бөгөөд ирэх хавраас албан ёсоор хэрэгжүүлэх шинжтэй байна.
Одоогийн байдлаар, гадаадын жуулчид Японы татваргүй худалдааны дэлгүүрээс 10 мянгаас дээш иений бараа авбал татвараас чөлөөлдөг. Гэвч онгоцны буудлаас бусад татваргүй худалдааны дэлгүүрт гэр ахуйн цахилгаан хэрэгсэл буюу дижитал аппаратаас татвар авдаггүй юм. Гадаадын жуулчдын хэрэглээг ахиулахын тулд, Японы засгийн газар хойшид гоо сайхны болон хүнсний зарим бүтээгдэхүүнийг татваргүй бараанд хамруулах юм байна.
\Р\ CHINA NEWS
URL:













