Японы эзэн хааныг залах ёслол боллоо
Өдгөө 59 настай Японы эзэн хаан Нарухитог өнөөдөр хаан ширээнд албан ёсоор залах ёслол болж байна. Уг ёслолд Английн ханхүү Чарлес зэрэг гадаадын олон зуун нэр хүндтэй хүмүүс оролцсон бөгөөд Японы ерөнхий сайд Шинзо Абе “хаан урт наслаг” гэсэн баярын мэндчилгээ хүргүүлсэн байна. Мөн манай орны ерөнхий сайд тус ёслолд уригдан оролцож буй юм.
Би үндсэн хуулийн дагуу ажиллаж, төр, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болон үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэдгээ тангараглая хэмээн тэрбээр тангараг өргөлөө.
Гадаад дотоодын нийт 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож буй уг ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 147 сая гаруй ам.долларын хөрөнгө зарцуулж байгаа юм.
URL:













