Цагаан сарын гол нэрийн бүтээгдэхүүн “Ууц, цагаан идээ, гурил”-ын үнэ ханш

           Монголчуудын төрт ёсны баяр “Сар шинийн баяр” хаяанд ирлээ. Жилдээ ганц болдог энэ баяраараа монголчууд идээ ундаагаараа элдэг, дэлбэг байвал тэр жилдээ мºн тийм байна хэмээн билэгшээдэг билээ. Энэ ч утгаараа байгаа хэдэн төгрөгөө шавхаад ч хамаагүй чадлынхаа хэрээр л идээ цагаагаа бэлтэгдэг.

      Үүнтэй холбогдуулан мах болон хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сонирхохоор хүнсний бүтээгдэхүүний бөөний төвүүд ихэвчлэн байрлах “Хүчит шонхор” захыг зорилоо.

      Захын үүдээр оронгуут л бужигнасан олон, тэр дундаа баярын ширээний голлох байр суурь эзлэх “ууц” зарах гэсэн хүмүүс ихээр харагдлаа.Одоо ид “сезон”-ых нь үе болоод ч тэр үү бараг бүгдээрээ л ууцны гэмээр тарган, тарган гулуузууд өрсөн байв. Үнэ ханшийг нь сонирхоход хамгийн багадаа 150,000 тэгээд л том сүүл тарган байдлаасаа хамаараад үнэ нь өсөөд явчихаж байв. Хамгийн үнэтэй нь 400 мянган орчим төгрөг дуугарсан ч яриад хөөрөөд 370 мянгад авчих гэх нь ч байлаа. Харин гулуузны тухайд 150-200 мянган төгрөгийн хооронд худалдаалагдах аж. Цааш явсаар Зах дотор орж махнуудын үнийг сонирхоход:

  • Өвчүү 7000-8000 төгрөг
  • үхрийн цул мах кг нь 8000-8500 төгрөг
  • үхрийн ястай мах кг нь  8000 төгрөг
  • тэмээний цул мах кг нь 5500 төгрөг
  • хонины цул мах кг нь 6500 төгрөг

Баярын голлох хоол буузны бэлдэц болох гурил мөн будааны үнийг сонирхоход:

  • Монгол нэгдүгээр гурил 25 кг нь 19,000 төгрөг
  • Цесна 50 кг нь 75,000 төгрөг
  • Цесна 25 кг нь 35,000 төгрөг
  • Алейка 10 кг нь 15,000 төгрөг
  • Будаа 25 кг нь 48000 төгрөг

Худалдагчид нь энэ жил Цесна, Алейка гурил ихэнхдээ хүмүүс авч байгаа гэв.

Баярын ширээний багагүй зай эзлэх цагаан идээний лангуунуудаар ороход:

  • монгол шар тос 8000 төгрөг /кг/
  • Ааруул 6000 төгрөг
  • Хорхой ааруул 6000-9000 төгрөг
  • Сарлагийн шар тос 8500 төгрөгийн үнэ ханштай байв.

Б.Хайдав

index


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.