Бүх ододын тоглолт 10 хоногийн дараа эхэлнэ

033ebd10fc2a9d1aba7e52c8768845ec_LМонголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Супер лигийн “Бүх Оддын Тоглолт-2014” энэ сарын 25, 26-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно.

Монголын хамгийн сэтгэл сэргээм Сэнгүр брэнд, Эрч хүчний тэсрэлт Спрайт брэндтэй хамтран зохион байгуулах “Бүх оддын тоглолт” манайд өмнө нь болж байгаагүй шинэлэг хэлбэрээр зохион байгуулах аж.

Бүх оддын тоглолтын эхний өдөр нэгдүгээр сарын 25-ны бямба гарагт Монгол болон Легионер тамирчидтай багууд хоорондоо өрсөлдөнө. Тэмцээн тус бүрээс оноо цуглуулж, ялагч баг тодорно. Мөн энэ өдөр Монголын шигшээ баг, супер лигийн легионеруудын эсрэг халз тоглолт, Монголын баг болон Легионер багийн шилдэг холбон тоглогчдын болон Сэтгэл сэргээм ур чадварын тэмцээн, Монголын баг болон легионер багийн шилдэг мэргэн буучдын, холын зайн шидэлтийн тэмцээн болно. Монголын баг болон легионер багийн шилдэг холбон тоглогчдын,Two Ball-ын тэмцээнүүд, Урлаг спортын оддын шоу тоглолтыг тус тус зохион байгуулна.

Хоёр дахь өдөр буюу нэгдүгээр сарын 26-нд “Бүх оддын тоглолт-2014” болж үргэлжилнэ. Үүнд: Үндэсний супер лигийн шилдэг тамирчдын тоглолт, сэтгэл сэргээм ур чадварын тэмцээн, холын зайн шидэлтийн тэмцээн, 1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчид, багийн эзэд тоглогчид, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн, Two Ball-ын тэмцээн, Sprite Slam Dunk-ын тэмцээн, урлаг. спортын оддын шоу тоглолтууд болно.

Дашрамд дуулгахад, Спортын төв ордноос үнэгүй автобус Буянт-Ухаа спортын цогцолбор руу явах юм.

Д.Өлзий

montsame


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.