Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 пүүз
АНУ-ын сагсан бөмбөг сонирхогчдын дунд явуулсан судалгаагаар сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 пүүзийг тодруулсан байна. Эдгээр пүүзүүд нь тухайн үедээ мэргэжлийн сагсан бөмбөг тоглогчдын дунд хамгийн их өмсөгдсөн пүүзээр шалгарч байлаа.
Air Jordan-7
1992 оны олимпоор АНУ-ын мөрөөдлийн багийн гол тоглогч Майкл Жордан үүнийг өмсөж байсан билээ. Тэр утгаараа ч өдийг хүртэл хамгийн шилдэг пүүзний жагсаалтыг тэргүүлсээр байна.
Nike Air Uptempo
Монголчууд “Жүнгл Айр” гэж их ярьдаг. Энэ пүүз нь хөнгөхөн хөлд эвтэйхэн мөн их загварлаг харагддагаараа бусад пүүзнээс ялгардаг байна.
Nike Air Force 180
Чарлес Барклейн өмсөж байсан энэ пүүз нь хөлд эвтэйхэнээрээ хамгийн өндөр оноо авсан билээ. Загварын хувьд маш энгийн шийдэлтэй.
Nike Shox BB4
Винс Картер нь данкуудыг үнэхээр сайн хийдэг ба үүний зэрэгцээ түүний өмсдөг пүүз нь ч гэсэн нэрд гарсан.
Flightposite 2
2000 оны олимпоор Рей Ален өмссөнөөр дэлхий даяар танил болсон. Энэ он болон дараа дараагийн жилүүдэд энэ загвар өндөр борлуулалттай байсан билээ.
Аir Jordan 6
Кевин Гарнетийн өмсдөг энэхүү пүүзийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 2000 оны олимпоор дэлхий даяар танигдсан пүүзнүүдийн нэг билээ.
Nike Zoom Flight 96
Уг пүүз нь 1996 оны олимпоор олонд танигдсан билээ.
Nike Air Ballistic Force
1992 оны олимпоор Дэвид Робинсон болон Жонн Стоксоны зэрэг тамирчид энэхүү пүүзээр жигдэрч байв.
Reebok Preacher
1996 оны Атлантагийн олимпиор алтан медаль авахдаа энэ пүүзээр АНУ-ын багийн ихэнх тамирчид жигдэрсэн байлаа.
Nike Air Hyperdunk (2008)
АНУ-ын сагсан бөмбөгийн түүхийн нэг хэсэг болсон энэ пүүз тухайн үедээ мэргэжлийн сагсан бөмбөг тоглогчдын дунд хамгийн их өмсөгдсөн пүүзээр шалгарч байлаа.
URL:











