“Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

0a51886dbbeb4ae4bigСоёл, Спорт, Аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар “Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах

газар”-ын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Н.Оргилын талаар өмнө нь тэрбум 500 сая төгрөг төсвөөс гаргуулж аваад түүнийхээ 470 саяар “National Geographic Mongolia” гэдэг нэртэй сэтгүүл гаргасан гэх  нэрийдлээр найз нөхөдтэйгээ нийлж төсвийн мөнгө идэж уусан гэх, мөн “Улаанбаатарын кино өдрүүд” наадамд зориулан ССАЖЯ-наас 250 сая төгрөг зарцуулна гэж гаргуулж авсан боловч зориулалтын дагуу зарцуулалгүй гэх зэрэг мэдээлэл цацагдаж байсан юм.

Энэ мэтчилэн нөхдүүд төрийн албанд шургалж төсвийн мөнгө идэж уугаад үүрэгт ажлаас чөлөөлөгдөх төдийхнөөр ял зэмээс мултарсаар байгааг хууль хяналтынхан анхааралдаа авах цаг болжээ…

Хурц

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих