Ерөнхийлөгч цахим хуудсаар ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий, Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр 1964 оны энэ өдөр зургаан хүүхэдтэй айлын ууган охин болж мэндэлжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэлээ. Тэрбээр “Өнөөдөр Болороогийн маань төрсөн өдөр. Ханьдаа маш их хайртай. Чи минь орчлонгийн хамгийн ачлалт ээж, хамгийн сайхан хань” хэмээсэн байна.
Тэргүүн хатагтай Х.Болормаа “Итгэл-Хавдаргүй Монгол” сан байгуулан хүүхдийн хавдрын эсрэг ажиллаж байгаагаас гадна “Болор” сан хэмээх ТББ-ын тэргүүний үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. Мөн тэдний гэр бүл өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэх төвийн “Бамбарууш” бүлгийн хүүхдүүдийг өргөн авч, найман жилийн турш асран халамжилсаар байгаа юм.
URL:













