Ц.Элбэгдорж, В.Путин нар Шанхайд уулзана

3ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийх айлчлал эхэлж байна. Энэ айлчлалын үеэр Хятадын Шанхай хотноо болох Ази тивд хамтын ажиллагаа, итгэлцэлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөв дэх удаагийн Бага хурал /АХАМББХ/ давхцаж байгаа юм. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний энэхүү уулзалтад 40 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоос гадна 14 орны төр, засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлэхээс гадна БНХАУ-ын дарга Си Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай уулзах юм.

АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү  баримт  бичигт
Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол, Иран, Афганистаны төр засгийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөж буй аж.

 
П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих