Ц.Шинэбаяр Н.Энхбаяртаа жийгдэж, албан тушаалаа орхих нь

УИХ-ын нэр хүндээрээ дэнчин тавьж байж, эцсээ хүртэл хувьсгалт намд үнэнч байсан Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзахаа журмын нөхөддөө мэдэгджээ. МАХН-ын нэр тойрсон маргаан эцэслээгүй ч Дээд шүүхэд бүртгүүлсэн баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд тэрбээр ийм шийдвэр гаргасан нь улс төрийн хүрээнийхэнд бас нэгэн дуулиан нэмлээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Н.Энхбаяртайгаа зарим нэг асуудлаас болж зөрчилдсөн тул ийм шийдэлд хүрсэн гэнэ. Н.Энхбаяр МАХН-ыг Дээд шүүхэд бүртгүүлж, намын дарга болсноор улс төрд дахин байр сууриа эзэлсэн. Тиймдээ ч Ц.Шинэбаярыг үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн тул ийнхүү “жийсэн” хэмээн улс төрчид шинэлдэж эхэлжээ.

Д.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих