Хуучин гар утсыг шинэ хэмээн зардаг байжээ

shuu0620dsadsafdsШӨХТГ,  Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран гар утасны худалдаа эрхэлдэг газруудад шалгалт хийжээ. Уг шалгалтад “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийг хамруулсан байна.

Шалгалтаар худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй, хуучин утсыг шинэ хэмээн зардаг, баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Тиймээс шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд гар утас худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Иргэд гар утас худалдан авахдаа анхаарал болгоомжтой байж сайн шалгаж авахыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.