Аглуу гавьяат жүжигчин боллоо

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, урлаг, спортын салбарт амжилттай яваа хүмүүсийг төрийн дээд одон, тэмдгээр шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Мөн “Эверестийн” оргилд авирч, эх орныхоо нэрийг дуурсгасан уулчин Б.Гангаамаа болон даамын спортын их мастер, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг нарт Гавьяат тамирчин цол гардууллаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн наадмаас мөнгөн медаль хүртсэн ДБЭТ-ын гоцлол дуучин  Э.Амартүвшинд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн бол УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь, хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Л.Баттулга нарыг Гавъяат жүжигчин одонгоор тус тус шагналаа. Баяр наадмын энэ үеэр энгэрээ одон меалиар мялаалгасан эрхэм хүндэт урлаг, спортын алдартнууддаа баяр хүргэе.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих