Ноцтой мэдээ: Дархан, Эрдэнэтийн замыг хаажээ

Дархан, Эрдэнэтийн чиглэлд цасан шуургатай байна.

Өнөө орой буюу хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Дархан, Эрдэнэтийн чиглэлд хүчтэй цасан шуурга үргэлжлүүлэн шуурах тул 21-ний 07.00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, зам хаасан талаар мэдээлж байна.

Тиймээс өнөө, маргаашдаа дээрх чиглэлд гарахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт ЦАСАНД боогдсон замд Орхоны гүүрнээс Дарханы 40-ийн пост хүртэл 300 орчим тээврийн хэрэгсэл саатаад байгаа гэсэн мэдээллийг орон нутгаас аваад байна. Боогдсон замыг нээх, цасанд суусан тээврийн хэрэгслийг татаж гаргахаар Сэлэнгэ аймгийн ОБГазрын ШУУРХАЙ БАГ ажиллаж байгаа бөгөөд ЗАМ НЭЭХ хүртэл орон нутаг талаас болон Улаанбаатар хот, Дархан-Уул аймгаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах хүсэлт гаргаад байна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.

156417-20022015-1424425873-838659719-erdenet 10917365_946713105354003_1718390601085932476_n-180017-612727853 10982846_1054401967910153_8441612138032797150_n-175456-862432431 10991054_1054401977910152_376657827820460560_n-175506-701388911

 

Шинэ мэдээ:

Автотээврийн үндэсний төвөөс мэдээлж байна. Хоёрдугаар сарын 20-ны 18:45 минутын байдлаар Дархан-Уул хотоос-Урьхан зоогийн газар-Төв аймгийн Баянчандмань сумын чиглэлд цас орж, цасан шуургатай байгаа тул тээвэрчид, жолооч, шинэлэгч та бүхэн анхаарал болгоомжтой явна уу.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.