Дархан-Шарын гол чиглэлийн авто замын асфальтбетон хучилтыг эхлүүлжээ

321

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй “Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилтаай авто замын эхлэл 17.2 км” замын ажил үргэлжилж байна.

Уг авто замын асфальтбетон хучилтыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар талбайд нийт 38 техник, 3 үйлдвэр, 78 хүн хүч ажиллаж, явц 59 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам ХХК” ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


URL: