“Эрдэнэс Тавантолгой”-н ажилтнууд жагсаал хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд өнөөдөр 12.30 цагт жагсаал зохион байгуулахаар болжээ. Ажилчид Цанхийн зүүн уурхайд ажилладаг 203 хүнийг “TT JV KO” компани рүү шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэн компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд байгаа юм.
Хэдийгээр тус компанийн удирдлагууд ажилчдыг компани хооронд шилжүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, эсэргүүцэж байгаа ажилчидтай учраа олсон гэж мэдээлж байсан ч энэ нь ташаа мэдээлэл бололтой.
М.Болор
URL:




