Ардчилсан намын гишүүд Ч.Сайханбилэгт хоёр нүүр гаргаж байна

Энэ долоо хоногийн эхээр Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал хүчтэй яригдаж байна. Улс орны эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч, гаднаас авч буй зээл тусламжуудаа ирээдүйд төлж чадахгүйд ч хүрэх аюултай байгаа энэ цаг үед ямар хүн улс орны удирдах нь хамгаас чухал болоод байна.

Тийм ч утгаар УИХ-ын гишүүн Г.Уянга санал гаргаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 17 гишүүн одоогийн байдлаар гарын үсэг зуржээ. Энэ бол Ч.Сайханбилэгийг огцруулах анхны санал биш. Өнгөрсөн тавдугаар сард яригдаж байсан зүйл. Харин энэ удаагийх нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсантай холбоотой тайлбарлаж байгаа юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Батзаяа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн. Ер нь Х.Баттулгыг Ерөнхий сайдад зүтгүүлэх сонирхолтой олон хүн байгаа учир, одоогийн Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар ийнхүү гарын үсэг зурж эхэлсэн байж магадгүй талтай.

Мэдээж хэрэг АН өөрсдийн Ерөнхий сайдаа огцруулахгүй. Тус намын бүлэг ч хэлэлцээд 35 гишүүний 33 нь огцруулахгүй гэж гарын үсэг зурсан. Харин МАН, МАХН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах шалтгаан хангалттай байгаа гэдгийг онцолсон юм.

Г.Төмөр


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 November 2015

Баттулгыг ЕС-д зүтгүүлэх гээд л үзээд бгаам шив дээ..
гэсэн хэдий ч амжилт олох болов уу даа..
Баттулга хэдий нэр хүнд сайтай мэт харагдаж буй боловч яг үнэн дээрээ хамаг бүхнийг гуйвуулж хорыг хутгагч шүү дээ

Нэр: Anonymous Огноо: 4 November 2015

Ardchilsan nam EC-aa hamgaalah n zuite, garsan zasag buree unagaad bval Mongol uls togtvortoi hugjih bolomjgui uuniig turiin tusheed tom humuus medej bmr yum daa

Нэр: Зочин Огноо: 4 November 2015

Улс орны эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байхад юун ерөнхий сайдыг огцруулах вэ? Нэг нь гайгүй юм хийх гэхээр л суудлаас нь буулгах суулгах тухай ярихын болиорой!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.