ЖИРГЭЭ: “Совесть” гэсэн орос үгийг орчуулж тайлбарлах …

12552782_1090548227636124_833563056423627175_n (1)

“Совесть” гэсэн орос үгийг орчуулж тайлбарлах гэсэн нэгэн оролдлого саяхан сайтын философийн буланд хэвлэгджээ.

Тайлбарыг бичигч хэдийгээр ОХУд философийн мэргэжил эзэмшсэн нэгэн боловч энэ үгийн тайлбар алдаатай бичиж гэж үзсэн тул товч шүүмж өгөх хэрэгтэй харагдлаа.

Оюун үгсийг орчуулж тайлбарлахын тулд өмнө тухайн ард түмний түүх соёл шашин зэрэгтэй нягт уялдуулан тайлбарлах нь арга зүйн хувьд зүйтэй. Христийн шашинтнуудын хувьд ёс суртахууны / моральны закон/ хуулийг хүн төрөлхтөнд Бурхан/ христийн шашныхаар Бог/ өгч, буруу зөвийг зааж өгдөг. Тиймээс христийн шашинтнуудын морал гэдэг бол бурхны өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Орос хүмүүс хүнийг моралтай эсэхийг илэрхийлэхлээ “совесть” -той эсвэл “совесть”-гүй гэж илэрхийлдэг. Хүн Бурхантай / Бог/ той хэр ойр гэдгийг илэрхийлэх бурхны “со-весть” /весть- гэдэг нь мэдээ, илгээлт гэж орчуулах боломжтой/ буюу хүнд бурхнаас илгээх заавар чиглэл гэж тайлбарлах нь оновчтой.

Ийнхүү Бурхантай оюун санааны хувьд холбоотой хүн буруу зөвийг ялгах чадвартай, өөрийн гэм буруугаа таньж мэдэх, цаашилбал хэрхэн даван туулах арга замаа эрж хайж олон бурханд ойртон бурханлиг болох чадвартай.

Bayartsetseg Amartuvshin

URL:

Сэтгэгдэл бичих