Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

864clukiibМонголчууд аливаа зүйлийг сайн сайхнаар хүсч бас ерөөхдөө цай, сүүнийхээ дээжийг өргөж ирсэн эртний уламжлалтай ард түмэн.

Холын замд гарсан нэгний болон төв бараадан сурахаар мордсон хүүгийнхээ араас сүү өргөдөг Монгол ээжийн сэтгэд одоо ч бий. Яагаад үүнийг онцлоод байна гзхээр нэг хоногийн дараа буюу маргааш УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Тиймээс сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож, нэр дэвшигчдийг шударга өрсөддөөрэй хэмээн сүү өргөхтэй адилтгаж байгаа нь энэ.
Сонгогч талаас нь харвал энэ сонгуулиар та бид ирэх дөрвөн жилд өөрсдийгөө төлөөлж ажиллах УИХ-ын гишүүн, нийслэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө сонгож, төрийн хэргийг удирдах нэн хариуцлагатай улс төрийн томоохон үйл явдалд оролцож буйгаараа онцлог. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгоход сонгогч бүр идэвхтэй оролцох учиртай. Гэхдээ хэн нь сонгогдох бол гэсэн таамагтай зэрэгцээд сонгуулийн ирц нь хүрэх болов уу, бидний татварын мөнгөөр дахиад сонгууль болох вий, хүмүүс хэр идэвхтэй оролцох бол гэдэг асуудал шүдний өвчин болоод байгаа нь нууц биш.
Судалгаанаас үзэхэд 18-25 насны залуусын дөнгөж 10 гаруй хувь нь, 18-35 насны залуусын 20 гаруй хувь нь л саналаа өгдөг гэсэн тоо харагдаж байна.
Ойрын жишээ дурдахад 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65,29 хувь байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа. 1992 оноос хойш байгуулсан зургаан удаагийн парламентын сонгуульд оролцох сонгогчдын ирц тогтмол буурч ирсэн хэдий ч 2012 оных шиг 10 орчим хувиар огцом буурсан нь маргааш улс орон даяар өрнөх сонгуулийн ирц холбогдох байгууллагын анхаарал хандуулах, санаа зовоох асуудал байх нь дамжиггүй. Гагцхүү залуус өөрийн болон өрөөлийн цаашлаад улс орны ирээдүйн хөгжлийн хөдөлгүүр ганц саналаар дутахгүй гэсэн үзлээр хандах бус үүрэг ухамсараа ойлгож, Үндсэн хуулийн эрхээ баталгаажуулахад сонгуулийн ирц ямар нэгэн байдлаар буурахгүй.
Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж сонгоход сонгогч бүр идэвхтэй оролцох учиртай. Гэхдээ хэн нь сонгогдох бол гэсэн таамагтай зэрэгцээд сонгуулийн ирц нь хүрэх болов уу, бидний татварын мөнгөөр дахиад сонгууль болох вий, хүмүүс хэр идэвхтэй оролцох бол гэдэг асуудал шүдний өвчин болоод байгаа нь нууц биш.
Энэ удаагийн сонгууль өмнөхтэйгөө харьцуулахад хэд хэдэн онцлогтой. Жишээ нь, 2012 оны УИХ, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулж байсан бол энэ удаад аймгийн ИТХ-ыг зэрэг явуулахаар болсон. Мөн 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч бүхий нийт 497 өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад буй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нам, эвсэл, бие даагчдын тоо нэлээд өссөн хэрэг. Үүнийгээ дагаад сонгууль өмнөх жилүүдийнхээсээ илүү өрсөлдөөнтэй явж тэр хэмжээгээрээ маргаан дагуулах магадлал нь өндөр байж болох. Гэхдээ зөвхөн сурталчилгааныхаа тал дээр шүү дээ.
Өмнө нь сонгуулийн сурталчилгаанаас нь хамаарч нэр дэвшигчдийн хэн нь хөрөнгө хүч хаяж, хэн нь ёс зүй зааж байгаа нь ил байдаг билээ.
Харин энэ удаад Улаанбаатарын гудамж талбай сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчид гэрлийн шон дээр “бөөгнөрсөн”-ийг эс тооцвол өмнөхөө давсангүй. Анзаарсан бол өмнөх сонгуулиар хотын төв гэлтгүй захаар том, том самбарт нэр дэвшигчдийн уриа бүхий хөрөг залардаг байсан. Харин Сонгуулийн тухай хуулийн 78.3-т зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулна гэж заасантай холбогдуулж нийслэлийн гол мөнгө босгодог том, том сурталчилгааны самбарууд эзгүйрч, аж ахуйн нэгжийг сурталчилгаагаа байршуулахыг хүссэн зар, утасны дугаар үлдсэн байх жишээтэй. Хэрвээ нэр дэвшигч бизнесийн зорилгоор байнга ашигладаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглах юм бол хууль зөрчсөнд тооцож нэр дэвших эрхээ хасуулах эрсдэл бий. Эндээс л нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсч сурталчилгааны самбараа үнэ төлбөргүй байршуулах гэж хэрэндээ чардайв. Гэхдээ нэг асуудал өдөр тутам гарч байсан нь сурталчилгааны самбар байршуулсан өдрөө бусдын гарт сүйтгэгдэн эвдэрч хураан авахаас аргагүйд хүрсэн тохиолдол цөөнгүй гарлаа.
Зурагт самбар эвдэрч сүйдсэн, нэр дэвшигчдийг өмнөхөөсөө бага зарлагатайгаар сонгогчидтой уулзалт зохион байгууллаа гээд сонгуулийн сурталчилгаа даруухан өнгөрлөө гэж хэлж болохгүй. Харин сүүлийн үед хурдацтай хөгжиж, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод буй цахим ертөнцөд бие бие рүүгээ дайрсан, хэн нэгнийгээ хэмлэсэн, гүжирдсэн олон арван зурагт нийтлэл, сэтгэгдэл, бичлэгүүд бишгүй хөврөв. Нэг үгээр хэлбэл, нэр дэвшигчдийн “зодоон” бүхэлдээ цахим ертөнцөд өрнөлөө. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүлэгдсэн гэж харж болох ч цахим ертөнцөөр өрнөсөн бичлэг, зурагт нийтлэлүүд өнгө аяс санал авах өдөр явах “зодоон”-ы нэгээхэн хэсгийг ил болгож орхив. Бидний хэлдгээр нүүрээ нуусан шинэ хаягнууд ч тэнд олноор “мэндэлж” бусад нэр дэвшигчдийн дайрч, доромжлох, гүтгэх акцыг хангалттай явуулав. Гэхдээ цахим ертөнцөд насны хязгааргүй, санал өгөхөд хязгаартай байж болох ч сонгууль зохион байгуулах өдөр түүнээс улбаалан маргаан хэрхэн үргэлжлэхийг хэлэх боломжгүй.
Нэр дэвшигчид, намуудын өгч буй акцаас харахад энэ сонгууль хаашаа эргэж болзошгүй учир хууль хүчний байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Тэглээ гээд сонгуулийн дараа үймээн самуун үүсэхийн нэр биш. Үймээн самуун, өнчрөл хагацал, уй гашуу, уйтгар гуниг, айдас хүйдэст автсан өдрийг бид тойроод биш туулаад өнгөрсөн. Монголын түүхэнд хараар бичигдэх энэ өдөр олон олон хүний намтарт толбо болон үлдэж, ард түмний сэтгэлд хар үүл болон хуралдан тогтоод уцаж байна. Бусад оронд ардчилал тогтоход үймээн гарч байсан бол Монголд хулганы хамраас ч цус гаргалгүй ардчилсан тогтоцоонд шилжсэн тэвчээртэй ард түмэн нэг л өдөр уур бухимдлаа барьж дийлэлгүй боссон. Тэгэхээр тэрхүү хар өдрийг хүсээд байх зүйл лав биш нь тодорхой. Гагцхүү нэр дэвшигч бүр өөр хоорондоо хүндэтгэлтэй хандаж, сонгогчид саналаа идэвхтэй өгөх нь дөрвөн жилд нэг болдог сонгуулийн үнэ цэнийг улам тодотгөх учиртай. Тиймээс шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн аль алинд нь сүү өргөе.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

хамгийн эмзэг тулгамдсан асуудлуудын дэргэдүүр МАН МАХН нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг байсан шү дээ

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Hotiin uugul irgen uuriimseg handana gedegt itgej baina. Bat-Uul dargad ulam ih amjilt husie

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

urd ni hotiin darga gej yamar hun yu hiidegiig bid meddeggui bailaa sh d odoo tuunii hiisen buteeseniig bitgii muul hunii hiiseniig unelej sur

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Хотын гэрэлтүүлэг гэр хороолол төв гэлтгүй л их нэмэгдээд байгаа удахгүй том хотууд шиг болох байхаа

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Bat-uuld bayar hurgie!!! Humuus taniig shuuhgui, zovhon burhan l shuune!!! Hot maan saihan bolj baigaad olon hun bayarlaj baigaa shuu!!!

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Идээд сурчихсан хүмүүс яаж илүү ихийг идэх үү гэж бодохоос биш шунал нь хэзээ ч дарагдахгҮй шүү. МАН-ынхан 22 жил төсвийн мөнгийг идлээ. Ард түмний итгэлийг алдлаа. Хотын газрыг зарж дуусгалаа. Одоо хангалттай.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

НҮДЭНД ХАРАГДАЖ ГАРТ БАРИГДАХУЙЦ АЖИЛ ХИЙСНЭЭР НЬ БАТҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ӨӨ ТЭР МЕТРО НТР Ч ДҮҮРЧ ЗҮГЭЭР Л ГЭР ХОРООЛОЛ УТАА 2ООС САЛГАЖ ӨГӨХ ГАНЦ ХҮН ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Baga nasnii huuhduuded ulsiin tsetserleg ih ym zaadag sanagddag. Hed heden tsetserlegiig urgutgusun, shineer barisan bnle. Ushuu olon tsetserleg surguuli bariarai.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Ajliin ondor amjilt husie da

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

togloj zugaalah gazar nemegdeed shn bnaoo hotiig ungej saihan zasaj ynzalj ogsond bayrlalaa

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

идэж уудаг байсан даргуудтай харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалтаар хамгийн зөв шийдэлтэй шинэчлэлт бүтээн байгуулалт хийдэг хүн шүү дээ

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Тав тухтай амьдрах орчинг бҮрдҮҮлж ӨгсӨӨн ӨгсӨн АН-ынхан. Залуу хосууд лизингээр байранд ордог болчихлоо, Гэр хорооллын айлууд дахин тӨлӨвлӨлтӨнд хамрагдаад байраар сольчихлоо, зарим айлууд нь хӨНгӨлӨлттэй зээлээр хашаандаа халуун устай, халаалттай амьдрах боломжтой болчихлоо.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Ер нь бол Бат-Үүл л хотын төлөө гэж ява ганц хүн шүү дээ өмнөх дараг нар юу хийсэн юм бэ зарсан идэж уусан

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Хийх дуртай зүйл тань амжилтыг авчирнаа!

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Энийг хийгээгүй тэрийг хийггээгүй энийгээ яасан тэрийгээ яасан нтр гээд баахан юм яардаад байх юм Баи-Үүл чинь хийгээд эхэлчихсэн одоо дуусгах боломж өгөөд хүлээ санаа битий зов гэр хороолол болоод утаанаас салгана л гэсэн бол салгажил таараа

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Өмнө нь нийтийн тээвэрт иргэд суухдаа урд ардгүй чихэлддэг байлаа…

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

МАН-ын М.Энхболд, Газрын албаны Сандуй хоёр хотын хамаг өнгөтэй өөдтэй газрыг зарж дуусгасан даа хӨӨрхий. МАН-ынхан итгэж болохгүй хүмүүс.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

хотод бол яалт ч үгүй Бат-үүл хэрэгтэй шүү дээ үүнтэй хэн ч маргахгүй маргаад ч барахгүй шүү

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Өмнө нь зам засвар үнэхээр чанаргүй хийгддэг байсан шүү. Харин сүүлд хийгдсэн засварууд, уулзварууд, тэмдэглэгээ их сайн болсон байна лээ.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Ямар ч байсан газрын наймаачид М.Энхболд, Бадамжунай, Цолмон, улаан хацарт Батбаяр нарын дэргэд газраа тендерээр зараад 23 тэрбумыг олчихдог, 56 гудамж, уулзвар янзлан, зундаа цэцэг тарьж сэтгэл сэргээдэг Мэр л дээ. Мэдээж сэтгэл хангалуун бус зөндөө зүйл байгаа ч яваандаа сайжирна гэдэгт итгэж л байна.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Хийсээн хийсэн. Гэхдээ үүнээс ч их хүлээлт байсан. Энэ бол цагийн эрхээр хийгдсэн нийгмийн тулгамдсан асуудлууд.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Гэр хорооллын айл бҮр 21-р зуунд амьдрах орчингоо сайжруулахыг, дэд бҮтцээ шийдҮҮлэхийг хҮсэж байгаа. Сайн хашаа хӨтӨлбӨрӨӨ ӨшӨӨ олон газарт далайцтай хэрэгжҮҮлээрэй ҮҮл дарга аа.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Бат-Үүл шиг хийсэн ажилтай хүмүүс ажлаа тайлагнаад иргэдийн зүгээс ч ярьж хэлж магтаж сайшаах асуудал элбэг байна хийсэн юмгүй хүмүүс ярих ч юмгүй байгаа байх даа.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Өмнө нь МАН-ынхан зам барьж байна гээд халтуурддаг байлаа ш дээ. Тэгээд л хэдэн сар болоод л ахиад л засдаг байсан. Ард иргэдэд үнэхээр их хүндрэл учруулдаг байсан. Харин одоо ямар болсон байна. Та нар гэрээсээ гараад хар даа.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

замын хөдөлгөөний хууль чангараад нэг үеэ бодвол гаагуу болоод байгаа уг нь бол ухамсарын л асуудал шүү дээ заавал торгоно нтр л гэхгүй бол мөрдөхгүй байдаг нь монгол хүний удамшил юм шигээ

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

МАН-ынхан төр барьж байх үедээ төсвийн мөнгийг хувьдаа завшиж тултал баяжсан даа. Ойр дотны хҮмҮҮсээ гадаадад зугаалуулж иргэд бидний мөнгөөр мөн ч их тансагласан даа.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Ger horoolluud neg uyee boduul gereltuuleg ni gaigui bolood bgaa gexdee bs gerelgui gazruud bna odoo nemj haana haana gereltuuleg nemj tavix uu

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

АМЖИЛТ….. УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ ИЙМ БОГИНОХОН ХУГАЦААНД ИХ ЗҮЙЛС ХИЙСЭН ХҮНИЙГ АВААД ИР …. БИ БОЛОН МИНИЙ АХ ДҮҮС, НАЙЗ НӨХӨД ТЭР ХҮНИЙ ЧИНЬ ТӨЛӨӨ ШУУД САНАЛАА ӨГНӨ…. БАТ ҮҮЛИЙГ ДАХИН СОНГОЖ ӨШӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙЛГЭМЭЭР БАЙНА

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Batuul shig hotiin dargiig solimoorgui bn. ih yum hiij bga mundag hundee. UB hot maani urd urdhaasaa ulam iheer tsetseglen hogjij bgaag bugd harj bga bhaa.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Haritsangui hotiin darga bolsnoos hoish zam ene ter shn bolood bgaa shvv huurhii min

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Бат-Үүл дарга ганц хийж бүтээж яваа хүн шүү дээ өмнөх дарга нарын үед хаана хэн цэцэрлэг байгуулж зам засаж байлаа даа

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

170. Хот шиг хотыг бүтээж байгаа Бат-Үүл даргад баярлалаа. Гэрэлтүүлэг их сайжирсан байна лээ. Энэ бол их хотын амьдралын салшгүй нэг хэсэг. Энэ мэтчилэн хотын тохижилт их сайжраад байгаа шүү сүүлийн 3 жилд.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

20 -н жил хийгээгүй ажилийг 4 жил гаруйхан хугацаанд хийсэнийг хараад боож үхэх нь холгүй байгаа хүмүүсийг эрүүл хүмүүс гэх үү өвчтэй хүмүүс гэх үү?

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

тиймээ ямарч л байсан түрүү түрүүгийн хулгайч авилгач газрын наймаачин хотын дарга нарыг бодвол нилээдгүй зүйл санаачилж, нүдэнд харагдахаар зүйл ч багагүй л хийлээ, Угаасаа ажил хийж буй хүн заавал хэл аманд өртдөг хойно, цаашдаа их хотоо гоё сайхан болгохын төлөө их ажил хийж сансандаа хүрээрэй, Их хот маань өөрий чинь энэ их хүч чармайлт, багийн хамт олны чинь уйгагүй зүтгэлийн үр дүн юм шүү дээ, Баярлалаа хотын даргаа цаашдаа ихийг хийгээрэй, юм хийдэггүй улс л хүнийг муулдаг шүү дээ, Миний хот улам л өнгөө засаж байгаа

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

zamiig heterhii sain zassanaas bolood humuusiin mashin ewdrehgui ternees selbeg zardag bsn bidnii naimaa muudaj bna aygui hetsuu bna

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

бат-үүл энэ 4 жил хотод нэлээд олон шинэчлэл, ажил хийсэн. дэмждэг.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Ард иргэд бид МАН-д 22 жил хууртагдлаа. Одоо болно. Дахин та нарыг сонгохгҮй. Татвар тӨлӨгчдийн мөнгийг халааслаж ханахгҮй байна уу. Сүүлийн 2, 3 жилд л хот ийм сайхан хөгжиж болдгийг Үзлээ.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Яармаг шиг өөрийнхөө амьдардаг газартаа ч гэсэн би цэцэрлэгт хүрээлэнтэй амарч болох ногоон байгууламжтай гудмандаа гэрэлтэй олохын тулд манай гэрийнхэн болоод манай хорооныхон тэр чигтээ Бат-Үүлийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Өмнө нь засаг барьж байсан нөхдүүд хотыг тоодог ч үгүй гаргуунд нь гаргадаг байсан шд. Ямар сайндаа л хотын гудамж нь зах шиг зарлалын самбар өрөөстэй байх вэ дээ. Хогоо хогийн саванд хаяя гэхэд л хогийн сав олддоггүй байсан шд. Одоо хот ямар сайхан болсныг хүн бүхэн мэдэж байгаа даа.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Нүдэн дээр илт харагдаж бгаа юмыг ялгаж хардаг нь ялгаад харна доо. Хаврын синдромоо больж ажил хийлгээд дэмжээд байх хэрэгтэй шд. Нэг л их хүн шүүмжилсэн улс. Өөрсдөө шүлс нусаа хаялгүй аятайхан шиг явж бгаам алга

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

dahiad songogdood hotiin dargiin ajlaa huleej awaad ene hereguulj bgaa tosol hotolboruudee tsaaash ni urgeljluuleed awaad ywaarai

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Uul baatriin bagiinhniig demjij bga. Suuliin 4 jild hotiig buteen baiguulaltaar bumbugduud shan l bn. Tedniig dahin songoj dahin zutguulmer bn

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

өмнөх засаг зарах газар юу байна гээд л өлбийгөөд гөлийгөөд хотын газрын зурага дэлгэж тавиад суудаг байсан бол Бат-Үүл хаана асуудал байна хаана бүтээн байгуулалт хийх вэ гээд л суудаг байх гэж боддог шд

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

МАН-ынхан төр барьж байх Үед тэр байтугай мөнгө идэж уусан, цаанаа хэдэн тэрбумаар нь хав дарсан, гэр бүлийнхэн, хамаатан саднууддаа гадаадад үнэтэй хаус, машин авч өгч тансаглуулсан. Тэд хотод юу хийсэн юм бэ? Тэгэхээр тэр Үед хот тохижилтонд зарцуулагдах төсвийн мөнгийг хаашаа урсгасан нь ойлгомжтой.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Бат-үүл дарга гудамж талбайн тохижилт, авто машины түгжрээ багасалт, дугаарын хязгаарлалт, ипотекийн зээл хэрэгжүүлэлт, агаарын бохирдлоос салах гэх мэт энэ 4 жилд их ажил хийжээ. Морь нохой мэт зүтгэсэн гэж хэлэхэд бараг болно. МАН-ын 22 жил хийгээгүй ажлыг 4 жилийн хугацаанд хийгээд, тулгамдсан асуудлуудыг дор дор нь шийдээд яьж байгаад УБ хотын иргэний хувьд талархаж байгаа.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Гэрэл, дахни төлөвлөлт гээд их юм хийж байгаа шүү

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

ehelsen ajlaa duusgana gdgt itgej bgaa shvv

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

ажил хийж яваа хүнд алдах онох юм гарна, урьдийн дарга нар юу ч санаачилдаггүй хийдэггүй нам гүм байдаг байсан болхоор л шүүмжлүүлдэггүй, чив чимээгүй мөнгө идэж ууж явж байгаад зугтаад гадаадад гарсан гэж дуулддаг, ийм их ажил хотод хийгдэж байсныг энэ насандаа ч хараагүй, сөрөг хүчин гээд хүний хийсэн бүрийг харлуулаад абйвал өөрсдийн чинь нэр хүндэд халтай болно ш дээ, бидний төлөө яваа хүмүүстээ хааяа ч гэсэн бас урам өгч баймаар байна

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Бат-Үүл төсвийн мөнгийг ил болгочихсон болохоор одоо МАН-ынхан боож үхэх гэж байгаа. Хотын даргад нэр дэвшиж байгаа хүн хэрвээ ялбал одоо төсвийн мөнгийг хувьдаа завших боломжгүй болсон гэсэн үг хаха.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

ҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Саяхан л ямар хотод амьдарч байсанаа энэ хүмүүс мартчихдаг юм байхдаа хүн айж нохой гаслам л байсан хог шороондоо дарагдаад

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

BAT-UUL IH YUM HIISEN HUN SHUU

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Өнгөрсөн дөрвөн жилд их зүйлийг хийжээ. Автобусанд картаар явдаг болж кондуктор аниагийн үглэхийг сонсохгүй амар боллоо. Автобус нэгдүгээр эгнээгээр түгжрэлгүй сүнгэнэдэг боллоо. Гэрэлтүүлэг нэмэгдсэнээр орой үдэш айх аюулгүй алхдаг боллоо.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Гэрэлтүүлгийг өшөө олон газар шийдэж өгөөрэй. Яармагийн гэрэлтүүлэг, амарч тоглох цэцэрлэг бол гоё болсон байна лээ. Хотоо улам гоё болгоорой гэж хотын дарга болон тэдний багийн хүмүүст ажлын амжилт хүсье.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Batuul hotiin darga bolsnoos hoish zam ene ter shn bolood bgaa shvv huurhii min

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

хот маань сайхан болж бгаа, хөгжиж бгаа баярлалаа

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Бат-Үүл болон тэдний багийнхан хотод их ажил хийж байгаа. Дараагийн дөрвөн жилд дахин сонгож ажлыг нь үргэлжлүүлмээр, хотыг улам сайхан болгохыг нь хармаар байна.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Урд нь энэ улаанбаатар байсныг санаач Бат-Үүл Бол үнэхээр мундаг хүн шд

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Өмнөх хотын дарга нартаа танилцуулаачээ хотоо ийм болгосныг

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Үүл дарга цасан цариа үүлэн үсгүй ч хийсэн бүтээснээрээ хотын иргэдийн хайр хүндэтгэлийг татаж чадсаан дараагийн 4 жилд ч гэсэн Хотын даргийн суудалд сууж байгаасай гэж хүсэж байна

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Бат-Үүл түүний багийнхан хотод их ажил хийсээн. Дахин хотын даргаар гаргамаар байгаа.

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Hot deer bol uultei orsoldoh hun bhku bailgui de zarim humuusiin hajuud hiisen ajiltai hun

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Хотын гэрэлтүүлэгийг маш сайн сайжруулж байгаа дахиж сонгогдоод үлдсэн бүх газруудаа нэмж гэрэл тавиарай

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Бат-үүл-д баярлалаа гэж хэлмээр байна энэ хотод алга дарам ч гэсэн ногоон байгууламж бүхий газрыг аварсанд талархаж байна

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

uneheer zuw zvitei shn ajil hiisen hvn amjilt ushuu olon ger horoolod iim tsetserleg bguulj gereltuuleg tawij uguurei

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Manai yaarmagt ireed uzeerei humuusee urialmaar

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Bat uultei orsoldoj bgaa humuused hetsuu bgaa bhda heterhii hiisen ajiltai huntei orsoldood xaxa

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

ер нь бол их зөв зүйтээ алхам болсон бага багаар засаж сайжруулж л байгаа гол тэвчээртэй хүлээх хүмүүс худлаа нэг газар нь ийм тийм сайхан болж гэхээр манай энд л лав тийм байна ийм байна гээд муулаад байх юм Бат-Үүлд эхэлсэн ажаа дуусгах боломж олгох юм бол явааандаа танай тийшээ ч гэсэн очих л болно шүү дээ сайжруулна хаяхгүй тайван байцгаагаад Бат-Үүлд итгээд хүлээ

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Үүл баатарыг дэмжиж байна шүү. Манайх дахин төлөвлөлтөнд орж 0-6 га газраа 1 өрөө нэг байр 2 өрөө нэг байр болгосон. Бид нар дээр анх ирж уулзахдаа та нар минь өөрсдөө л газраа өндөр үнэлэх хэрэгтэй гэж хэлж байсан тэр нь ч зөв болсон

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Setgel bwal 20 garui jil zasaj ynzlaagui zamiig 4hon jiliin hugatsaand zasaj ynzalj boldog l ym bn. 20 garui jil tsewerleegui hur hogiig tsewerlelee. Hotiin dargiin uuregt ajluudiig sain hj bga shv Vvl darga

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Хөдөөгийн замууд ялангуяа маш сайн болсон шдээ үнхээр баярлаж байгаа шүү

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Tanai bagiinhand onts dun tawihaar ajilj gaa shuu

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Batuuliig buulgah boloogui ushuu olon zuil hiilgene

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

mundag shuu

Нэр: Зочин Огноо: 28 June 2016

Urid ni bsan ulbegeruudiig bodvol Bat-Uuld khiisen zuil bas olon bna aa

Сэтгэгдэл бичих