Жэк Ма-д барьсан Д.Дагвадорж аваргын бэлэг

13872352_685496224950094_1454040377_n_1Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар  урилгаар цахим худалдааны сайт Алибаба группийг үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад зочилж байгаа билээ. Тэрбээр өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтанд тухалж урлагийн тоглолт үзжээ.

 

Энэ үеэр охид бүсгүйчүүдийн хувьд ёстой л соронз мэт анхаарлын төвд нь байдаг Дагваа аварга эрхэм анддаа охидын хамтлаг “Киви”-гээр бэлэг барьжээ. “Киви” хамтлагийн охид дэлхийн тэрбумтантай хамтдаа зургаа авхуулахаа ч мартаагүй байна.Тэрбээр өнөөдөр “Sky resort” байранд өөрийн лекцээ тусгай урилга авсан залууст лекцээ уншиж дуусаад маргааш нутаг буцах аж.


URL:

Сэтгэгдэл бичих