Жэк Ма Alibaba Group-ийн даргын тушаалаас албан ёсоор буулаа
Жэк Ма өнөөдрөөс нэг жилийн өмнө Алибабагийн албан тушаалаасаа бууна гэж мэдэгдэж байсан билээ. Хэлсэн үгнийхээ дагуу тэрээр 09 дүгээр сарын 10-ны өдөр албан тушаалаа одоогийн Гүйцэтгэх захирал Жан Пэнд хүлээлгэн өгөв.
Хэдийгээр Жэк Ма ТУЗ-ийн дарга байхаа больж байгаа ч ирэх жил болох хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Алибабагийн ТУЗ-д хүчин зүтгэх аж. Мөн тэрээр насан туршдаа Alibaba Group-ийн дээд албан тушаалтнуудаас бүрдэх Alibaba Partnership бүлэгт харьяалагдсан хэвээр байх бөгөөд ТУЗ-д гишүүн нэр дэвшүүлэх зэрэг эрхтэй бүлэг юм.
Жэк Ма өнгөрсөн жилийн мэдэгдэлдээ:
- Алибабагаас шат дараатай гарах болно. Гэхдээ хүн бүрт амалж чадах зүйл бол Алибаба хэзээ ч зөвхөн Жэк Магийнх байгаагүй. Харин Жэк Ма үргэлжид Алибабад хамааралтай байна гэж хэллээ.
| Найруулагч: | Б.СҮЛДЭЭ |
| Эх сурвалж: | Ардын сайт |
URL:







![2fdc7b_jack_ma_2_x8004992479572015-05-27-11-11[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2015/05/2fdc7b_jack_ma_2_x8004992479572015-05-27-11-11www.urlag_.mn_-205x125.jpg)

